Засгийн Газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Бэрэн Групп нь Улаанбаатар хотын 7-р хорооллыг хагжүүлэх төслийн гүйцэтгэгчээр сонгогдон ажлаа явуулж эхлээд байна.
213 оны 2-р улирлаас 2016 оны 4-р улирланы хооронд хэрэгжих энэхүү төслийн үхрээнд манай компани эрүүл, чанартай, ногоон байгууламж бүхий хорооллыг цогцлохоороо зорин ажиллаж байна.
Нийт 54 га газрыг хамрах 7-р хороолол нь Улаанбаатар хотын төв цэгээс 1,8 км-т хотын төвд оршдог.
7-р хороолол төслийн хүрээнд 46 мянган хүн амьдрах 15 000 айлын орон сууц, өдөрт 1315 хүн үзэх хүчин чадал бүхий эмнэлэг, 7500 хүүхдийн сургууль, 3500 хүүхдийн цэцэрлэг, 5000 авто машины граж болон 2500 машины ил зогсоолыг барихаар төлөвлөж байна. Түүнчлэн тус хороололд 3800 м2 оффисийн барилга, 6400 м2 худалдаа үйлчилгээний төв шинээр ашиглалтанд орох юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл гэдэг утгаараа инженер, дэд бүтцийн асуудлыг нийслэлээс цогцоор шийдэх юм.