Хөх ган ХК

Компаний тухай

Хөх ган ХК нь 2007 онд Эрдэнэт хотод байгуулагдсан бөгөөд 2008 онд хувьцаат компани болж өргөжин одоогийн байдлаар 300 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон.
Тус үйлдвэр нь 2009 оны 10 сард ашиглалтанд орсон ба жилдээ 40000 тн төмрийн хүдрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулж, үйлдвэрийн 2–р шугам нь 30000 тн 92-98%- ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай.

Шууд ангижруулах технологи нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бөгөөд энэхүү үйлдвэр нь Монгол улсын энэ чиглэлийн анхдагч үйлдвэр юм.
Тус компаний үйлдвэрлэдэг шууд ангижруулсан төмөр нь хаягдал төмөр, ширмийг бүрэн орлох чадвартай, сайн чанартай гангийн түүхий эд юм.

2010 оны 3 дугаар сард Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2010” үзэсгэлэнд шууд ангижруулсан төмрөөрөө оролцож, үзэсгэлэнгийн гран при шагналыг авсан юм.
Компани үүсгэн байгуулагдсанаассс хойш өнөөдрийг хүртэл 250 гаруй ажилчин, албан хаагчидтай болж, өнөр өтгөн хамт олон үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Утас

976-70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278