Бидний тухай

Манай компани нь 1990 оны компьютерийн программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Компани өнгөрсөн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн импортлон дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ хүнсний үйлдвэрлэл, ноос ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлж ирсэн.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж компаний бодлого стратегийг шинэчлэн тодорхойлсноор Бэрэн групп маань одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, Гадаад дотоод худалдаа, Барилга, үл хөдлөх хөрөнгө гэсэн 4 томоохон салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын зах зээлд 100 гаруй төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн буюу жилдээ сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг бие даасан 13 компани, 1500 гаруй ажилтантай группын зохион байгуулалт бүхий компани болон ажиллаж байна.

Бэрэн Групп нь цаашид амжилтаа бататгаж бизнесийн салбаруудынхаа цар хүрээг өргөжүүлэн үйлдвэрлэлийн хэмжээг олон дахин өсгөж, олон улсын стандартад тэнцсэн компани болох зорилтыг хэрэгжүүлж байна. 

Эрхэм зорилго

Монгол улсын баялгийг арвижуулагч, сайн компанийн засаглалаар манлайлагч, дэлхий зах зээлд өрсөлдөх үндэсний группыг цогцоолно. 

Алсын хараа

Монгол улсын үсрэнгүй хөгжлийг дэлхийн зах зээлд тодорхойлогч үндэсний үйлдвэрлэгч болно. 

Уриа үг

Аз жаргалтай амьдралыг цогцлооно

Үнэт зүйлс

Манлайлал: Илүү ирээдүйг цогцлоох урам зоригтойгоор урагшилдаг

Хамтын ажиллагаа: Хүндлэл дээр суурилсан хамтын ажиллагаатай

Шударга зарчим: Хуурамч биш бодит байдлыг эрхэмлэнэ ажилдаг

Хариуцлага: Өөрмсөг хандаж, сэтгэл гарган ажилдаг

Хүсэл тэмүүлэл: Салбартаа шилдэг нь байж манлайлах

Чанар: Хамгийн жижиг зүйлийг ч чанарыг эрхэмлэн гүйцэлдүүлэх  

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278

Утас:

976 – 70071888

Вэб сайт:

www.beren.mn

И-мэйл:

beren@mongol.net