Гурил тэжээл Булган ХК

Компаний тухай

Гурил Тэжээл Булган ХК нь 1958 онд байгуулагдсан Монгол улсын анхны гурилын үйлдвэр ба 1996 онд хувьд шилжсэн бөгөөд гурилын үйлдвэрийнхээ түүхий эдийг хангах зорилгоор тус оноос газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, Булган болон Сэлэнгэ аймгийн нутагт газар тариалангийн 10 салбар компани байгуулан, газар тариалангийн үйлдвэрлэлд жил тутамд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж ирсэн.

“Гурил тэжээл Булган” ХК нь гурилын үйлдвэр, газар тариалан эрхлэхээс гадна үнээний эрчимжсэн үхрийн аж ахуй, гахайн эрчимжсэн аж ахуй, ноосны чиглэлийн хонины аж ахуй зэргийг эрхлэн явуулдаг.

Одоогийн байдлаар жилд 11500 тн гурил, 18000 тн багсармал болон хорголжин тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай буюу 36000 тн үр тариа хүлээн авч, цэвэрлэж, хатаах элеватортой үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээ аймгууд Улаанбаатар хот, талх хүнсний үйлдвэрүүдэд нилээд хэсгийг нь Атар- Өргөө ХК- д нийлүүлдэг. 2011 онд хоногт 120 тн гурил үйлдвэрлэх орчин үеийн үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Утас

70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278