“Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь анх 2000 онд Электроник, автоматжуулалт, электрон хэмжүүрийн угсралт, тоноглол, засвар, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Байгуулагдсан анхны жилүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Дорнод аймгийн Бичигт, Сүхбаатар аймгийн Ульхан Майхан, Увс аймгийн Тэс боомт зэрэг хилийн боомтуудад хүнд даацын электрон жингүүдийг суурилуулах ажил, мөн Шарын гол, Багануурын нүүрсний уурхай, ТЭЦ-4, Дархан, Эрдэнэт хотуудын ДЦС-ын вагон жингийн ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ чиглэлдээ Монгол улсын тэргүүлэх компаниудын нэг болж чадсан юм.
Тус компани нь 2006 оноос эхлэн үйлдвэрлэлийн барилга байгууламж барихад хүч сорин үйл ажиллагаагаа өргөжүүлж ирлээ. Тухайлбал Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт “Төмрийн хүдрийн баяжмалын үйлдвэрийн барилга байгууламж”, Эрдэнэт хотод “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”-ийн барилгыг барьсан.
Цаашид иргэний барилгын салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 2007 оноос ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд ХУД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 114 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан.
Бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн төвийн газрыг дахин төлөвлөлтөнд хамруулж, нэгдсэн инженерийн шугам сүлжээ, усны толь, ногоон байгууламж бүхий дэлхийн жишигт хүрсэн орчин үеийн тохилог орон сууцны хорооллыг бий болгон гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.
Дээрх төслийн хүрээнд 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НХОГ-аас зарласан Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдах Айл өрхийг түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажил хийх тендерт шалгарч, тус сэлгээ орон сууцны 15 давхар 2 орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн.
Монгол улсын барилгын зах зээлд шинэ технологи, менежмент нэвтрүүлэн, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлогыг амьдралд бодитоор хэрэгжүүлж, салбартаа тэргүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын компани байна.
Монгол Улсын Засгийн газраас “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд манай хамт олныг манлайлан оролцож, Нийслэл хотыг хөгжүүлэх, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын их үйлсийг амжилттай хэрэгжүүлэх энэхүү эрхэм зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн 2008 оны 5-р сарын 8-ны өдөр ЗАСГИЙН ГАЗРЫН ИТГЭМЖЛЭЛ-ийг Монгол улсын Ерөнхий сайд хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн болно.
976-70071888
beren@mongol.net
www.beren.mn
Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278