Бэрэн майнинг ХК

Компаний тухай

“Бэрэн майнинг”ХXК нь 2005 онд байгуулагдсан 100% Монголын хөрөнгө оруулалттай компани юм. Тус компаний Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрладаг баяжуулах үйлдвэр нь 2007 онд ашиглалтанд орсон бөгөөд жилд 250000 тонн 64-67%-ийн агуулгатай төмрийн баяжмал нойтон аргаар үйлдвэрлэх хүчин чадалтай.

Төмрийн хүдрийн орд нь Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт байрлах бөгөөд сумын төвөөс хойшоо 40км, Өгий нуур сумаас 20 км, Улаанбаатар хотоос 420км, Хотонт – Өгийнуур сумын төвүүдийг холбосон 35 кВ-ын өндөр хүчдэлийн шугамаас баруун зүгт 20 км (мянганы замаас 60км), Тамирын голын төмрийн илрэлийг 1954 онд нээж, 1977- 1978 онд эрэл хайгуул судалгаа, 2006-2007 онд нэмэлт хайгуул судалгаа хийсний үр дүнд нөөцийг бүрэн тогтоож Монгол улсын Эрдэс баялагийн санд бүртгүүлж ашиглах боломжтой болсон.

2012 оноос хувьцаат компани болон зохион байгуулалтаа өөрчилж үйлдвэрийн хүчин чадлыг жилдээ 500000 тн баяжмал, 300000 тн Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барихаар төлөвлөн ажиллаж байна.

Утас

976-70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

Хаяг

УБ ХОТ Хан-Уул дүүргийн 1-р хороо, Апу компаний урд талд Бэрэн цамхаг