Атар –өргөө ХК нь 1941 онд “Талх нарийн боовны үйлдвэр” (Талхан завод) нэртэйгээр байгуулагдаж байсан юм. 1992 онд Төрийн дөчин хувийн өмчтэйгээр хувьчлагдан “Атар” хувьцаат компани, 1996 онд “Атар – Өргөө” ХК болон нэрээ өөрчилсөн бөгөөд улмаар 1997 онд нээлттэй дуудлага худалдаагаар “Бэрэн Групп” ХХК худалдан авснаар бүрэн хувьчлагдсан байна. Тус компани нийслэлийн хэрэглэгчдийг талх, талхан бүтээгдэхүүнээрээ 70 жилийн туршид өөрчлөлтгүйгээр хангаж ирсэн Монгол улсын Хүнсний ууган үйлдвэрийн тэргүүлэгч нь билээ.
“Атар-Өргөө”ХК өнөөгийн байдлаар нийт 360 гаруй ажилтантай үйлдвэрлэлээ 24 цагийн туршид тасралтгүй явуулдаг, нийслэлийн хэрэглэгчдийн 30 гаруй хувийг талх, нарийн боовоор ханган худалдааны 1600 гаруй цэгт өөрийн зориулалтын 40 гаруй тээврийн хэрэгслэлээр бүтээгдэхүүнээ түгээж үйлчилдэг хэрэглэгчдийн найдвартай түнш болжээ. Сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэлт өөрчлөлтийг тодорхой үе шаттайгаар хийж, 2009 онд “Атар” талхны жилдээ 10000 тоннын хүчин чадал бүхий орчин үеийн автомат шугам, 2010 онд нэгдүгээр үйлдвэрийн нарийн боов, хар талхны шугам зэргийг шинэчлэн ашиглалтанд оруулснаар техникийн хувьслыг хийж эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах боломжийг бүрдүүллээ.
976- 11-342130, 342132
Борлуулалтын алба: 976- 70118902
contact@atarurguu.mn
www.atarurguu.mn
Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, Чингисийн өргөн чөлөө-20, Ш/х-17060