Уул уурхайн салбар нь Монгол улсад үүсч хөгжөөд олон жил болж байгаа боловч 2000 он хүртэл төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалтын технологи нэвтрээд удаагүй залуу салбар байлаа.
Манай компани 2003 оноос төмрийн хүдрийн олборлолт, хар металлурги, ган төмрийн чиглэлээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.
Ингэснээр бид 2007 онд Монгол улсад анх удаа төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр, уурхайг барьж, ашиглалтанд оруулж чадсан билээ.
Улмаар олон улсад сүүлийн үед ашиглаж эхэлсэн шинэ технологи болох төмрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулах үйлдвэрийг 2007-2009 онд бүтээн байгуулж дуусаад байна. Тус үйлдвэр нь энэ чиглэлийн Монгол улсын ууган үйлдвэр гэдгээрээ онцлог юм.
Бид энэ салбарт цаашид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дээрх үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг өргөтгөж, шинэ төслүүдийг хэрэгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн буюу ган төмөр үйлдвэрлэх эрхэм зорилт тавин ажиллаж байна.