Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл нь нилээд олон жилийн түүхтэй манай улсын голлох салбарын нэг билээ. Бэрэн групп нь 1997 оноос хойш үр тариа тариалах, гурилын үйлдвэрлэл, талх нарийн боовны үйлдвэрлэл, ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах болон сүүний чиглэлийн үхрийн ферм зэргийг ажилллуулж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Архангай зэрэг хот аймгуудыг хүнсний болон ноосон бүтээгдэхүүнээр хангаж ирсэн.
Сүүлийн жилүүдэд энэ салбарын үйлдвэрүүдийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөхөөр олон төсөл, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ба бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын сатнадартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.