Бэрэн мортгейж групп ХХК

Компаний тухай

” Бэрэн мортгэйж групп “ХХК нь 2009 онд Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал,санхүү хөрөнгийн зах зээл дээр дэлхийн жишигт нийцсэн өндөр хөгжилтэй орнуудын ажиллах арга барил, туршлагыг хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,барилгын салбарын найдвартай менежментийг хэрэгжүүлэх болон мортгэйжийн тогтолцоог хөгжүүлэх зорилготойгоор “Бэрэн групп”-ын хүрээнд байгуулагдсан.

Манай компани нь энэ хугацаанд Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 112 айлын айлын орон сууц, оффис хосолсон барилга, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 480 айлын орон сууцны барилгыг борлуулах, санхүүжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил:

“Бэрэн мортгэйж групп “ХХК нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гэр хороололыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа 7-р хороолол төслийн эхний ээлжийн 36 барилга буюу 2592 айлын орон сууцны барилга,Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэсгэрт баригдаж буй Түмэн наст хотхоны 72 айлын орон сууцны барилгыг борлуулах, санхүүжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Үүнээс гадна 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн “Орон сууцны 7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”нд тусгагдсан иж бүрэн дэд бүтэц бүхий 10000 айлын орон сууц, худалдаа, үйлчилгээний төв, оффисын барилга болон бусад барилгуудын маркетинг, борлуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

“Бэрэн мортгэйж групп”ХХК нь Монголын Үндэсний Моргэйж Корпораци,Төрийн банк,Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк зэрэг санхүүгийн болон даатгалын бусад байгууллагагуудтай мортгэйжийн зах зээл дээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Утас

70071888

Email

beren@mongol.net

Web

www.beren.mn

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278