“Бэрэн лэнд дэвэлопмент” ХХК нь 2008 онд Бэрэн группын салбар компани болон үүсгэн байгуулагдсан. Манай компани нь гэр хорооллын өмчилсөн болон эзэмших эрх бүхий газруудыг арилжааны аргаар өөрийн мэдэлд шилжүүлэн авч хот байгуулалтын төлөвлөлтөнд оруулах, зах зээл дээр байгаа орон сууцны борлуулалт болон барилга угсралтын өмнөх бэлтгэл ажил, үл хөдлөх хөрөнгийн баримт бүрдүүлэлтийн ажлуудыг хариуцан гүйцэтгэдэг.
Орон сууцны 7, 14-р хорооллын нутаг дэвсгэр дээрх нэгж талбарыг худалдан авах, чөлөөлөх, чөлөөлсөн нэгж талбар дээр Газар зохион байгуулалт болон архитектурын төлөвлөлт хийх, барилгын ажил эхлэхэд бэлтгэлийг хангадаг.
Өнөөдрийн байдлаар VII хороолол төслийн хүрээнд нийтдээ 7 га газар чөлөөлөгдөн 7-р хорооллын эхний ээлжийн хотхоны барилга угсралт, борлуулалт эхэлсэн.
Улаанбаатар хотын “VII хорооллыг бүтээн байгуулалт”
Зорилго:
Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн “Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ”-нд тусгагдсан иж бүрэн дэд бүтэц бүхий 15 000 айлын орон сууцны хорооллыг цогцолбороор барьж ашиглалтанд өгөхөд чиглэгдэнэ.
Байршил:
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нийт 54 га нутаг дэвсгэр
Хугацаа:
2013 оны 2-р улирлаас-2016 оны 4-р улирал
7-р хорооллын хүчин чадал
Нийгэмд үзүүлэх нөлөө
7-р хороолын давуу тал
70071888
beren@mongol.net
www.beren.mn
Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бэрэн цамхаг 50-р байр, Ш/х-36- 278